Товч түүх

Манай салбар сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн мэргэжилтэн бэлтгэдэг үйлчилгээний хүрээгээ улам өргөжүүлж, элсэлтээ нэмэгдүүлэх бодлого баримталж иржээ. Анх Багш, соёлын ажилтны тусгай дунд сургууль нэртэйгээр 1990 онд байгуулагдсан цагаас эхлэн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн, дуу хөгжмийн багш гэсэн 3 мэргэжлээр 1994 онд найрал дууны ангийг шинээр нээн элсэлтийг зөвхөн Баян-Өлгийаймгаас авч байжээ.

1997 онд сургуулийн статус өөрчлөгдөж УБИС-ийн харьяа Багшийн коллеж нэртэй болж  анх удаа Бага ангийн болон Дуу хөгжмийн ангийн тэнхим бий болжээ. Мөн  оноос хойш элсэлт авах хүрээгээ тэлж Ховд, Увс, Улаанбаатар, Дархан, Шарын гол аймгаас нэмэлт элсэлт авдаг болов.

2001-2002 оны хичээлийн жилээс эхлэн бакалаврын сургалтанд шилжиж шинээр казах хэл, уран зохиолын болон математикийн багш мэргэжлээр оюутан элсүүлж эхэлсэн. Энэ хугацаанд элсэлтийн хүрээ нь өргөжин ОХУ-ын Кош-Агач муж болон хөрш Казахстан, Турк Улсаас оюутан элсэн суралцах болсон.

Тус сургууль бүс нутгийн хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, нөөц боломж, боловсон хүчин дээрээ түшиглэн сургалт явуулах боломжтой шинэ анги салбар нээн хичээллүүлэхэд ихээхэн анхаарсаар ирэв. Үүний дагуу ШУБЯ-ны зөвшөөрлөөр 2003-2006 онд монгол хэл, уран зохиол, түүх нийгмийн, математик-мэдээлэл зүйн багшийн ангийг шинээр нээжээ.Харин 2006 онд дуу хөгжмийн анги сүүлчийн төгсөлтөө хийж хаасан байна.

2010 оноос Ховд Их сургуулийн салбар болон өргөжиж Монгол улсын болон дэлхий нийтийн жишигт нийцэх, зах зээлд өрсөлдөх чадвартай бакалаврын төвшинд мэргэжилтэн бэлтгэхэд анхаарлаа хандуулан шинээр багш бус мэргэжлийн анги болох Менежмент байгаль-орчин экологийн мөн Дуу хөгжмийн багшийн  ангийг дахин сэргээн нээж элсэлтээ өргөжүүлж байна.

Манай сургууль 1993-2012 он хүртэл нийт 21 удаа төгсөлт хийж дээр дурдагдсан бүх мэргэжлээр бүрэн дээд боловсролтой 2000 шахам боловсон хүчнийг төгсгөжээ.

 

Бакалавр, магистрын сургалт багшлах эрхийн нэг жилийн хөрвөх бага ангийн болон СӨНХ-ийн эчнээ сургалт, багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн ба үндсэн сургалт явуулах, зэргээр нийгмийн үйлчилгээнд чиглэсэн ажлууд зохион байгуулдаг.