Тэнхимийн товч танилцуулга

·         Тус тэнхим нь 1997 онд “Багшийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж бага ангийн багш бэлтгэж байв.

·         2006-2007 оны хичээлийн жилд Монгол хэл уран зохиолын багшийн анги нээгдэж МХУЗ-ын тэнхим болсон.

·         2009-2010 оны хичээлийн 2-р хагаст хийгдсэн сургалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдан сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим болон өргөжив.

·         2010-2014 оны хичээлийн жилүүдэд Сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим

·         2015 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол судлал, арга зүйн тэнхим болон 14 багш, 300 гаруй оюутантай сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.

·         Тэнхимийн багш нар СХЗ, сэтгэл судлал, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй, ОЦМХ, МХД, ХУЗ,  биеийн тамир зэрэг хичээлийг заадаг.

·         Манай тэнхим сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлэх түвшинд байж, өндөр мэргэжил, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавьж салбар сургуулийн сургалт, заах арга, эрдэм судлал, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг жишгээр ажиллаж байна.

·         Тэнхимийн бүрэлдэхүүнд дэд профессор цолтой багшаас гадна 100 хувь магистр цолтой залуу багш нар ажилладаг.

·         Тэнхимийн багш нар сүүлийн 10 жилд зааж байгаа хичээлийнхээ чанар чансаа жишиг их, дээд сургуулиудын түвшинд хүргэхийн тулд ахмад тэргүүний багш нараас суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцох зэргээр заах арга зүйн мэдлэг чадвараа дээшлүүлж ажилладаг.

·         Багш нар өөрсдийн үндсэн мэргэжил зааж байгаа хичээлийнхээ чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг.

·         Манай тэнхим сургуулиа сурталчилах багш, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг зохион байгуулдаг.

·         Нэгдүгээр курсийн оюутнуудын сургалт-соёл төлөвшлийг хариуцаж тэднийг сурах арга барилд дадлагажуулах, ном, сурах бичиг уншиж тэмдэглэх, орчин үеийн мэдээллийг өргөн ашиглаж сурах, гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж клуб, дугуйлангууд ажиллуулдаг.

·         Оюутанд шинжлэх ухааны болон нийгэм, соёл төлөвшил, ёс зүйн сэдвээр АХА тэмцээн, уран илтгэгчдийн уралдаан явуулдаг зэрэг нь тэдний ерөнхий мэдлэгийн түвшинг ахиулахад тус болдог.

      ·         Оюутнуудынхаа гоо зүйн авъяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна.