Дадлага хамгаалууллаа

ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нар казах хэл, уран зохиол болон түүх, нийгмийн ухааны мэргэжлийн 4-р курсийн оюутнуудын дипломын өмнөх Багшлах дадлагыг хамгаалууллаа.

Хамгаалалтын үеэр оюутнууд дадлагын үед хийж бүтээсэн, сурч мэдсэн зүйлийнхээ талаар тайлагнаж, тухайн салбар сургууль болон аймаг, орон нутгийн ЕБС-ын хоорондын үйл ажиллагааны харилцаа, тохиолдсон бэрхшээл, цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо.

Оюутан бүр дадлагын үед хийсэн үзүүлэн таниулах материал, хичээлийн конспект, хөтөлбөрөө багш нарт толлиулж өөрийн дүнгээ гаргууллаа. Хамгаалалтын эцэст тэнхимийн эрхлэгчийн зүгээс нийт оюутнуудад  амжилттай сайн бэлтгэж ирсэнийг дуулгаж, цаашид удахгүй өгөх улсын шалгалтандаа чанартай сайн бэлтгэхийг санууллаа.