Математик, Байгалийн ухааны тэнхим

Математик, Байгалийн ухааны тэнхимийн товч танилцуулга

2006-2007 оны хичээлийн жилд манай сургууль тэнхимийн бүтэцтэй болсон бөгөөд тухайн үед Математик, Байгалийн ухааны тэнхим 10 багш, Математикийн багш мэргэжлийн 2,3,4 дүгээр курс, Математик, Байгалийн ухааны багш мэргэжлийн 2,3,4 дүгээр курс гэсэн 6 ангитай, 126 оюутантай. “Математикийнбагш”болон “Менежемент, Байгаль орчин-экологийн” мэргэжлээр 499 оюутан элсүүлэн мэргэжил эзэмшүүлэн төгсөж байна. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн өөрийн харьяандаа Багшлах эрхийн нэг жилийн сургалтаар элсэлт  авч, мэргэжилтэн бэлтгэж байна.

Тэнхимийн багш нарын  бүрэлдэхүүнд зөвлөх профессор багш-1, ахлах багш 2, багш 4, дадлагажигч багш-1, гэрээт багш-1, цагийн багш-1 бөгөөд эмэгтэй 6, эрэгтэй4багш байгаа.

1.  У.Бекет 1972-1975 онд Баян-Өлгий аймгийн үйлдвэр-туршилтын станцад хадлан бэлчээрийн мэргэжилтэн, 1975-1991 онд ШУА-ийн ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1997 онд Казахстан улсын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, биологийн багш зэрэг ажлуудыг хийж, 1997-2000 онд Дэлүүн сумын засаг дарга, 2001 оноос НЭЗСТ-д эрдэм шинжилгээний ажилтан, 2005 онд тус төвийн захирлаар ажиллаж байсан. Монгол Алтайн нурууны ургамалжилтын талаар 20 гаруй жил судалгаа явуулсаны үр дүнд ОХУ-ын Санк-Петербург хотноо 1989 онд дэд доктор, 2004 онд Улаанбаатар хотноо ШУА-ийн дэргэдэх биологийн ухааны докторын зэрэг олгох зөвлөлд шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. 2014 онд профессор цол хүртсэн байна.Одоо багшаар ажиллаж байгаа.

2.      Х.Дамыс 25 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Математик дидактик  хичээлийг голлон заадаг.

3.     Б.Жайна 15 дэх жилдээбагшилжбайгаа, докторант, Алгебр, математикийн бага боловсролын дидактик хичээлүүдийгголлонзаадаг, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа

4.      М.Инжуу 14 дэх жилдээ багшилж байгаа, докторант, Мэдээлэлзүйдидактик хичээлийг голлон заадаг.

5.      А.Айшолпан 13 дэх жилдээ багшилж байгаа, докторант, Бага боловсролын  математикийн онол  хичээлийг голлон заадаг.

6.      Х.Тойбазар 11 дахь жилдээбагшилжбайгаа, магистр, Дифферанциалтэгшитгэл, тэнцэтгэл биш хичээлүүдийг голлонзаадаг.

7.      М.Тогтох 7 дахь жилдээ багшилж байгаа, докторант, Мэдээлэлзүй, Тооцоолон бодох зэрэг хичээлүүдийг голлон заадаг.

8.      Д. Буянжаргал 3 -дахь жилдээ багшилж байгаа, магистр, Хөрсний экологи, популяцийн экологи зэрэг хичээлүүдийг голлон заадаг.

9.  Б.Разбангүл  6-жил ШУА-ийн харьяа БӨ аймаг дахь НЭЗСТөвд Эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан.Одоо  гэрээт багшаар ажиллаж байгаа, магистр, Микроорганизмын экологийн ангилал зүй, экологийн экспертиз зэрэг хичээлүүдийг голлон заадаг.

10.  С. Бахытжан 4-дэх жилдээ багшилж байгаа, магистр.Одоо тус сургуульд цагийн багшаар ажиллаж байгаа.Гидробиологи, Байгальтай танилцах арга зүй зэрэг хичээлүүдийг голлон заадаг.

МАТЕРИАЛЛАГ БААЗ:

Компьютер-100ø, интерактив самбар-2ш

 

 

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН: Манай тэнхимд математикийн мэргэжлийн 4,  математик мэдээлэлзүйн мэргэжлийн 2, байгаль орчин экологийн 4 багш ажилладаг.

 

ЭЛСЭГЧИД

ТӨГСӨГЧИД 


Тэнхимийн онцлог:

·         Тэнхимийн багш нар нээлттэй хичээл явуулах ба тэнхимийн  болон мэргэжлийн семинарыг тогтмол явуулж, санал бодлоо солилцон хамтран ажилладаг.

·         Уралдаан тэмцээнд байнга идэвхтэй оролцдог.

·         Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал зохион байгуулдаг.

·         Жил бүр Мэргэжил сурталчлах аяны хүрээнд математикийн олимпиад   зохион явуулдаг.

·         Тэнхимийн харьяа анги танхимын бүрэн бүтэн байдал, дотоод тохижолтод анхааран ажиллаж, засварыг хийж гүйцэтгэдэг.

·         Тус тэнхимийн харьяа Эко төв, “Асем” охидын клубажилладаг. 

·         Математикийн багш нар оюутнуудыг хөгжүүлэх зорилгоор семестрийн турш тогтмол төрөл бүрийн дугуйлан явуулдаг.