Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн эрдэм шинжилгээний ажил

 Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 2010 оноос  эхлэн Их сургуулийн статустай үйл ажиллагаа явуулах болсноор эрдэм шинжилгээ, судалгааны ажилд гол анхраарлаа хандуулан  ажиллаж байна. Их сургуулийн  эрхэм зорилгын хүрээнд  эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл  гэсэн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баримтлан ажиллах чиглэлтэй болсон билээ.. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр тус сургууль сүүлийн хоёр жилд  Ховд Их сургууль болон ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачидтай хамтран экспедиц зохион байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.Түүний хажуугаар гадаад харилцаагаа өргөжүүлж хөрш зэргэлдээ ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Барнаул хот дахь Усны нөөц, экологийн хүрээлэн, Алтайн  Улсын Их Сургууль, Казахстан улсын Өскемений Техникийн Их сургууль, Павлодарийн Их сургууль, Алма-Ата хот дахь  Абайн нэрэмжит  Багшийн  Улсын Их Сургууль, БНХАУ-ын Алтай хотын Багшийн коллеж, ХБНГУ-ын Гёттенгений Их Сургууль, Швецарийн Тасисийн Их сургууль зэрэг хөгжингуй орнуудын эрдэм боловсролын байгууллагуудтай холбоо тогтоож  хамтран эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх боломжуудыг бүрдүүллээ. Тухайлбал тус сургуулийн багш биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор У.Бекет ХБНГУ-ын Гёттенгений Их сургуулийн эрдэмтэд бол Мартин Лютерийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2014 оноос Алтай Таван Богдын Байгалийн цогцолбор газар, Хөх Сэрхийн дархан газар, Цамбагарав, Мөнххайрханы байгалийн цогцолбор газруудад ургамал амьтаны  судалгаа явуулахаар болов. Мөн Швецарийн Тасисийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Дотоодын төсөл дээр  боловсролын чиглэлээр доктор (Ph.d), Ж.Хиналган, Арнагул, Жайнагул, Дареже зэрэг багш нар эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна. Цаашид хөрш зэргэлдээ ОХУ, Казахстан, БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай бүс нутгийн  тулгамдсан асуудлуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр зорилт тавьж ажиллаж байна.