Эрдмийн зөвлөл

ХИС-ИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

 

ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ судалгааны  чиглэлийг тогтоох,   түүний үр дүнг хэлэлцэх, санал, дүгнэлт өгөх зорилготой эрдмийн нэгж болно.

  Тус сургууль 2010 онд  Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон их сургуулийн статуст  шилжиж Эрдмийн зөвлөлтэй байх  эх үүсвэр тавигдсан.   ХИС-ийн  Эрдмийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн  1.1  дэх заалтын дагуу  салбар сургуулийн захирлын  2010 оны 9-р сарын 25-ны өдрийн 25 тоот тушаалаар  анх 10 хүний бүрэлдэхүүнтэй   “Салбар сургуулийн Эрдмийн зөвлөл”  байгуулагдсан.  Эрдмийн зөвлөл байгуулагдсанаар судалгааны  тэргүүлэх чиглэл тогтоох, сургалт- эрдэм шинжилгээний ажлын  төлөвлөгөө батлах, ажлын  үр дүнг   хэлэлцэх,  үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар цаашид сайжруулахад санал өгөх, зөвлөн туслах, багш нарын ном гарын авлагыг хэвлүүлэхээс өмнө хэлэлцэж санал өгөх, хичээлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах, клуб, дугуйлангуудын дүрэм журмыг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг болсон.

Ховд их сургуулийн дүрэмд зааснаар салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байх ба , нарийн бичгийн дарга нь эрдмийн зэрэг цолтой профессор багш байна  гэсэн заалтаар сонгогдсон болно. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хувьд тус сургуулийн нэгжүүдийн ахлагчдаас гадна,   туршлага бүхий эрдмийн зэрэг цолтой багш нараас бүрдсэн ба гишүүдийн тооны 10 хүртэл хувьд гаднын байгууллагын эрдэмтэд байна гэсэн заалтын дагуу  гадны эрдэмтэд орсон.

Салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2010 оноос хойш 3 удаа өөрчлөгдөж байсан бөгөөд одоогоор 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

1.С.Гаура --  Эрдмийн зөвлөлийн дарга, салбар сургуулийн захирал, доктор (Ph.D)

2. Ж.Хиналган – Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D),

                              дэд профессор

3.У.Бекет – Эрдмийн зөвлөлийн гишүүн  ШУ-ны доктор, дэд профессор

4.Б.Өмирбек-- Эрдмийн зөвлөлийн гишүүн, ШУА-ийн харьяа Баян-Өлгий

                         аймаг дахь НЭЗСТ-ийн секторын эрхлэгч, доктор (Ph.D)

5.Х.Дареже-- Эрдмийн зөвлөлийн гишүүн, докторант, НХУ-ны тэнхимийн эрхлэгч

6. А.Абзал- Эрдмийн зөвлөлийн гишүүн, Сургалтын албаны дарга, докторант

7.Б.Жайна -- Эрдмийн зөвлөлийн гишүүн, докторант, Байгаль ухааны  тэнхимийн эрхлэгч

8.Э.Болортуяа - Эрдмийн зөвлөлийн гишүүн, докторант, Боловсрол судлал арга зүйн  тэнхимийн эрхлэгч

9.Ш.Мөнхцэцэг- Эрдмийн зөвлөлийн гишүүн, ахлах багш, докторант

10.Х.Нургул- Эрдмийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дарга,  докторант

11. Уажип—Эрдмийн зөвлөлийн гишүүн, аж ахуй эрхэлсэн дарга 

Background Image

Header Color

:

Content Color

: