Menu

Өгүүлэлд тавигдах шаарлага

ХИС-ИЙН  БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУИЙН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧИЛТИЙН  ШААРДЛАГА

 

ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн   эрдэм шинжилгээний  (ISBN……………..) дугаар  бүхий    бичигт  өгүүлэл бичиж буй зохиогчид энэхүү зөвлөмжийг баримтлана.

 

Нэг. Судалгааны өгүүллийн бүтэц

Сэдэв буюу гарчиг:  Өгүүллийн гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон 12-оос дээшгүй үгэнд багтсан, Times  New Roman,12pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон бичигдсэн байна. Бүлгийн гарчиг Times  New Roman, 12pt, эхний үсгээр томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Зохиогчийн хаяг : Зохиогчийн овог, нэр, цол зэрэг, байгууллагын нэр, цахим хаягийг Times  New Roman, 12pt, баруун талд зэрэгцүүлэн бичнэ.

Жишээ нь:                                                                                                                 Жылхайдарын Хиналган

                  Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)

ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

                         This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Түлхүүр үг: Өгүүлийн  утгыг илэрхийлж чадахуйц  6-8 нэр үг Times  New Roman, 10 pt, Bold, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

Удиртгал:

         Судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж, түүнээ батлахын тулд сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.

Үндсэн хэсэг:

                Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол, аргазүйн чиглэл,  үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэд заавал математик боловсруулалт хийж, бичнэ.

Судалгааны үр дүн:

           Энэхүү хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй,  ойлгомжтой бичнэ.

Дүгнэлт:   Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтээ  Times  New Roman, 12pt,Bold, хуудас голлон бичнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэлд хэлэлцүүлэг /discussion / буюу цаашид тус сэдвийн хүрээнд зайлшгүй судлах шаардлагатай асуудлуудыг бусад судлаачдад санал болгох үүднээс тусгасан байж болно.

Хураангуй:  Хураангуй нь судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн орос эсхүл англи хэл дээр 150-250 орчим үгээс бүрдэнэ.

Ашигласан бүтээлийн жагсаалт :

 

Хоёр. Бүтээлд тавих шаардлага

А. Техник шаардлага

v  ЭШӨ нь 297x210MM (A4) хэмжээтэй   5-10  хуудсанд багтсан байна.

v  Өгүүллийг  Microsoft Office Word программыг ашиглан  Times  New Roman  фонт, 12pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

v  Өгүүллийг  A4 хэмжээний цаасан дээр  хуудасны дээд, доод талаас 3см, баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

v  Хүснэгт, зураг, график нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт, зураг, графикийн гарчиг нь Times  New Roman фонд, italic дээр 12pt  үсгийн өндөртэйгээр  баруун талдаа  зэрэгцэнэ. Эх сурвалжийг баруун талдаа хүснэгт, зураг, графикийн доор Times  New Roman  фонт дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Жишээ:

Хүснэгт 1.

Хүснэгтийн нэр

агуулга

агуулга

Агуулга

агуулга

агуулга

агуулга

Агуулга

агуулга

агуулга

агуулга

Агуулга

агуулга

агуулга

агуулга

Агуулга

агуулга

 

Эх сурвалж :   ...................................

      Зураг1.

Монгол хэл II

 

Эх сурвалж: Хиналган, Ж.(2015).Монгол хэл.Улаанбаатар

 

График.1

Графикийн нэр

 

Б.  Агуулгад тавигдах шаардлага

·         Эрдэм  шинжилгээний өгүүллэл нь сэдвийн хүрээнд шинэлэг, импакт-фактор үзүүлэлт бүхий сэтгүүлийн эрдэмтэн ,судлаачдын бүтээлээс иш татаж,сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг тусгасан ,судалгаа ,шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн ,судалгаа нь туршилт судалгаанд суурилсан ,өөрийн үгүйсгэсэн ,ишлэл авсан ,шийдвэрлэх зохистой санал дэвшүүлсэн, судалгааны ач холбогдол бүхий байна.

·         Тус сургуулийн  “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэгдэх материал нь бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байх.

·         Ишлэл, зүүлтийг APA загвараар хийсэн байх

Зохиогчийн санааг шууд ишлэх:

·         Шууд ишлэл нь 40-өөс доош үгтэй өөрийн үгийг оролцуулан буулгасан бол ишлэж авсан хэсэг, санаа нэр томьёог “ ”  хашилтад хийж өөрийн бичвэрээс зааглана.

Жишээ:    “Монгол хэлэнд багш гэдэг үг өргөн дэлгэр утга санааг илэрхийлнэ. Албан ёсны багш нараас гадна аливаа үйлсэд зааж сургасан хүнээ багш хэмээн хүндэтгэн дууддаг ёс бий.

 ( Пүрэвдорж, 2010, x216 ) хэмээн тодорхойлж байна.

·         Шууд ишлэл нь 40-өөс дээш үгтэй бол хашилтад хийхгүй бөгөөд ишлэсэн хэсгийг бүхэлд нь зүүн гар талаас нь догол мөр үүсгэн тусгайлан бичнэ.

Зүүлт тайлбар /footnote /-ыг үгийн тайлбар, засвар, залруулга, нэмж судлах материалуудын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх зэрэг тохиолдолд хэрэглэж болно.

 Ишлэл хийх зөвлөмж:

Бичвэр дотор эх сурвалжийн зохиогч болон  хэвлэсэн он, хуудасны дугаарыг заана.

Нэг зохиогчийн нэг бүтээлийг иш татах:

·         Зохиогчийн нэрийг өгүүлбэрт дурдаагүй тохиолдолд хаалтад зохиогчийн нэр, он, хуудасны дугаарыг бичнэ.                                                                                                                                                        Жишээ: (Жадамбаа, 2010, x, 216)

·         Зохиогчийн нэрийг өгүүлбэрт оруулсан бол хаалтад дахин зохиогчийн нэрийг дурдалгүйгээр зөвхөн он, хуудасны дугаарыг бичнэ.                                                                                                               Жишээ: (2010, x216)

·         Зохиогчийн нэр судалгаа явуулсан оныг өгүүлбэрт дурдсан бол хаалтад дахин дурдах шаардлагагүй.               Жишээ: (Жадамбаа, 2010)

·         Нэг зохиогчийн 2-оос дээш бүтээл ашигласан тохиолдолд тухайн зохиогчийн нэр, хэвлэсэн оныг дараалан бичнэ.      Жишээ: (Санждорж, 2010, 2012)

Ашигласан бүтээлийн жагсаалт бичих дараалал:

Ном зүй дэх эх сурвалжуудыг цагаан толгойн үсгийн дарааллаар дарааллуулна.

Дараах үндсэн 2 хэсэгт ангилна. Үүнд

                   а. Монгол хэл болон орос хэлээр бичсэн эх сурвалжууд

                   б.Англи хэл болон бусад хэлээр бичсэн эх сурвалжууд

·       Зохиогч, эмхтгэгчгүй бүтээлийг эрхлэн гаргасан байгууллгын нэрийг бүтнээр нь оруулах ба нэрийн эхний үгийг цагаан толгойн үсгийн дарааллаар дараалуулна.

·         Хичээл, хурлын тэмдэглэл, гар бичмэл, радио, телевизийн нэвтрүүлэг,  ярилцлага зэрэгт ишлэлийн эзний ( илтгэгч, багш, ярилцагч, г.м) нэрийг, ишлэлийн эзэн тодорхойгүй тохиолдолд хурал, нэвтрүүлэг г.м үйл ажиллагааны нэр, хаягийн эхний үгээр дараалуулна.

·         Цахим сүлжээнээс болон компакт дискээс хэрэглэсэн ном, сонин сэтгүүл зэрэг эх сурвалжийг ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлан дараалуулна. Зохиогчийн нэр, зохиогч  тодорхойгүй бол өгүүлийн нэрний эхний үг зэргийг баримтлан цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулна.

·         Нэг зохиогчтой  хоёр ба түүнээс дээш эх  сурвалжийг бичихдээ тухайн бүтээлийг хэвлэсэн оноор нь дараалуулна.

·         Нэг зохиогчийн нэг онд хэвлэсэн хэд хэдэн бүтээлүүдийг дараалуулахдаа тухайн жилд аль нь эхэнд хэвлэгдсэнээр нь эрэмбэлж оны ард а, б, в, үсэг тавина.

·         Гадаад хэлээр бичсэн  бичсэн бүтээлийн ном зүйг дараалуулахдаа тухайн хэлний цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлана. Харин азийн орнуудын ( хятад, солонгос, япон, болон бусад) хэлээр бичсэн бүтээлийг жагсаалтад оруулахдаа бүх бүрдлийг латин галигаар буулган хэл харгалзахгүйгээр цагаан толгойн үсгийн дагуу дараалуулна.   

·         Ном зүйд зохиогчийн нэрийг тухайн эх сурвалжид бичсэний дагуу оруулна.

Зохиогчийн нэрийн ард таслал тавьж, зай аваад овгийн эхний үсгийг томоор бичиж, цэг тавина.

·         Зохиогчийн нэрийн араас бүтээлийг хэвлэсэн оныг дугуй хаалтад бичиж, хаалтын ард цэг тавина.

·         Дахин хэвлэсэн бол бүтээлийн нэрийн араас дугуй хаалтан дотор хэд дэх хэвлэлтийг зааж цэг тавина.

·         Эмхтгэсэн бүтээлийг оруулахдаа эмхтгэгчийн овог, нэрийг дээрх зарчмаар бичих ба ард нь таслалаар зааглан (эмх.) (ред.) (ed.) гэсэн үгийг нэмж оруулна.

·         Бүтээлийн нэрийг бичихдээ дан номын нэрийг налуу, хашилтгүй, хэвлэсэн хот, улс, хэвлэлийн газар зэргийг бичиж, бичилт тус бүрийг таслалаар зааглан оруулна.

Чингэхдээ хот, улс, хэвлэлийн газрын нэрийг тухайн бүтээлд байгаа хэлбэрээр нь товчилж эсвэл бүтнээр нь бичих ба аль нэг нь тухайн эхэд байхгүй тохиолдолд алгасч болно.

Олон зохиогчтой бүтээлээс иш татах нь:

·         2 зохиогчтой бүтээлээс ишлэсэн бол ишлэх бүрт 2 зохиогчийн нэрийг хоёуланг нь дурдана.                                                                                                                                                                 Жишээ:( Алтангэрэл, Нансалмаа, 2014 )

·         Зохиогчид нь ижил нэртэй тохиолдолд овгийн эхний үсгийг хамт бичнэ.                                              Жишээ:( Ганбаатар П.,2010 );( Ганбаатар С., 2001 )

·         2-5 зохиогчтой бүтээлээс иш татвал хамгийн эхний ишлэлийн тайлбарт бүх зохиогчийн нэрийг бичээд дараа нь тэр бүтээлээс дахин иш татсан тохиолдолд зөвхөн эхний зохиогчийн нэрийг дурдаад бусад зохиогчийн нэрийг бичилгүй “ба бус.,” (“ и др” , “et al., “) хэмээн товчилно.                                                                                                                                 

Жишээ: ( Оюун, Энхмаа, Энхжаргал, Энхтүвшин, 2006 )                                                                  

                          (Батхуяг, ба бус., 2006)

·         6 ба түүнээё дээш зохиогчтой бүтээлээс иш татахдаа эхний зохиогчийн нэрийг дурдаад бусад зохиогчийн нэрийг бичилгүй “ ба, бус “ гэж товчилно.                                                                 Жишээ: (Батхуяг, ба бус., 2003)

·         Зохиогч нь тодорхойгүй үед тухайн өгүүллийн гарчиг эсвэл бүлгийн нэр , вэб хуудасыг (“ “) хашилтад бичнэ.       Жишээ: (" Боловсролын судалгаа-багшийн хөгжил” 2009)

·         Зохиогч нь тодорхойгүй үед тогтмол хэвлэл, ном, товхимол болон тайлангийн нэрийг налуу (italic) хэлбэрт оруулан бичнэ.                 Жишээ: (Зууны мэдээ, 2014)

·         Шүүхийн тогтоол, хууль эрх зүйн баримт бичгийг зохиогч нь тодорхойгүй бичилтийн загвартай ижил бичнэ.        Жишээ: (Боловсорлын тухай хууль, 2000)                                                                                                                         

·         Орчуулсан эх сурвалж болон анхдагч эх сурвалжийг ашигласан тохиолдолд хаалт дотор зохиогчийн нэр, орчуулсан болон хэвлэгдсэн оныг бичнэ.                                                                        

           Жишээ. (Аристотель, орч, 1931)

Ашигласан бүтээлд эх сурвалжийг заах                       

Ашигласан бүтээл ерөнхий формат:

·         Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонд, хэмжээтэй байна.

·         Мөр хоорондын зай (Spacing:After Opt, Before Opt)

·         Ном зүйн жагсаалтын өмнө \Time New Romen, 12pt, ALL CAPS, тод (Bold)-оор, хуудасны зүүн гар талд “ Ашигласан бүтээл” гэсэн үгийг догол мөргүй бичнэ.                                   

Ашигласан бүтээлийн жагсаалтыг  нэг мөр алгасч оруулах бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулна.

·         Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс,  зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.                                                                            

Жишээ: Батхуяг С., Ичинхорлоо Ш.,(2000). Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. 

                                  Улаанбаатар. “Мөнхийн Үсэг Групп” ХХК.

·         Товхимол, сонин, сэтгүүл доторх өгүүлэл, нийтлэлийн нэрийг бичихдээ огнооны араас таслалаар зааглан тухайн сонин, сэтгүүл,  товхимлын нэрийг налуу, хашилтгүйгээр бичнэ.

·         Хэрэв эх сурвалжийн хэвлэсэн “он тодорхой бус” тохиолдолд “он т-бус” гэж тэмдэглэнэ. Англи эх сурвалжид “no date” гэхийн оронд “n,d” гэж бичнэ.

·         Цахим хуудаснаас авсан эх сурвалжийг ашигласан материалд оруулахдаа зохиогчийн овог, нэр, огноо, тухайн өгүүлэл, нийтлэл, баримт үүний араас вэб сайтын хаягийг бичнэ. Мэдээлэл татаж авсан цахим хаягийг эсхүл огноог ашигласан материалын мэдээлэлд оруулахдаа “Available at” эсвэл “Retreived from” гэсэн үг эсвэл “Cit.cap/өдөр/жил ” гэж оруулна.

·         Компакт Дискээс авсан эх сурвалжийг оруулахдаа цахим хуудасныхтай адил зарчим баримтлах ба гагцхүү гарчгийн араас таслалаар зааглан CD гэсэн үг бичиж, араас нь тодорхойлох цэг тавьж, тухайн дискийн нэр, сери дугаар зэрэг боломжтой бүх мэдээллийг тус бүрийг таслалаар зааглан бичнэ.

·         Цахим сүлжээ болон дискээс авсан эх сурвалж зохиогч, эмхтгэгчгүй тохиолдолд зохиогч,  эмхтгэгчгүй бусад эх сурвалжийн адилаар бичнэ.

·         Ашигласан материал бүрийн төгсгөлд цэг тавих бөгөөд хуудасны дугаар заахгүй.