Menu

Судалгааны тэргүүлэх чиглэл

Судалгааны тэргүүлэх  чиглэл

        Салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2010 оны  10-р сарын 07-ны өдрийн О1 тоот тогтоолоор  “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл”- ийг баталсан. Тэргүүлэх чиглэлээ тогтоохдоо мэргэжлийн тэнхимүүдийн судлаач багш нарын саналыг  үндэслэн дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

  I . Боловсрол судлал, дидактикийн чиглэл 

  II . Шинжлэх ухааны суурь судалгааны чиглэлүүд

·         Алгебрийнонолынсудалгаа

·         Математикзагварчлал

  III. Бүснутгийнбайгальнийгэмэдийнзасгийнсудалгаа

 IV. Инновацийнчигхандлагадсуурилсансургалт-үйлдвэрлэл

 Y. Соёлхоорондынхарилцаа

 VI. Гэрбүлийнхарилцаандахьүндэстэнястныонцлог

 YII. Зэрэгцүүлсэнхэлшинжлэл

 YII.Монголдахьказахуудынсудалгаа /хэл, соёл, урлаг, утгазохиол, түүх

Энэхүү судалгааны ажлын тэргүүлэх чиглэл тус бүрийг Эрдмийн зөвлөлийн гишүүд болон дадлага туршлагатай багш нар  мэргэжлийн  дагуу  удирдаж,  тухайн чиглэлийн судалгааны ажлын талаар багш нартай хамтран ажиллаж байна.

Судалгааны ажлын  дээрх тэргүүлэх чиглэлийн  хүрээнд багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг арга зүйн удирдлага, дэмжлэгээр хангах зорилгоор тэргүүлэх чиглэл тус бүрийг тухайн нэгжийн мэргэжлийн судлаач багш нар  хариуцан ажиллаж байна. 

Д/д

       Судалгааны тэргүүлэх чиглэл

 

Харьяалал /тэнхим/

Хариуцаж буй багш

1.

Боловсрол судлал, дидактикийн чиглэл 

Боловсрол судлал

 арга зүйн тэнхим

Ш.Мөнхцэцг,  боловсрол судлалын багш, докторант

2.

Шинжлэх ухааны суурь судалгааны чиглэлүүд

·         Алгебрийн онолын судалгаа

·         Математик загварчлал

Байгаль ухааны тэнхим

Б.Жайна, БУ-ны тэнхимийн эрхлэгч, математикийн багш, докторант

3.

Бүс нутгийн байгаль нийгэм эдийн засгийн судалгаа

Байгаль ухааны тэнхим

У.Бекет, ШУ-ны доктор, зөвлөх багш

4.

Инновацийн чиг хандлагад суурилсан сургалт-үйлдвэрлэл

Эрдмийн зөвлөл

Ж.Хиналган ЭЗ-ийн нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны   доктор /Ph.D/

5.

Түүх соёл хоорондын харилцаа

Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим

 

Б.Өмирбек  ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ-ийн ЭШ-ний ажилтан,түүхийн ухааны доктор 

6.

 Гэр бүлийн харилцаан дахь үндэстэн ястны онцлог

 

Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим

Х.Дареже, НХУ-ны тэнхимийн эрхлэгч, түүх нийгэм судлалын багш, докторант

7.

Зэрэгцүүлсэн хэл шинжлэл

Боловсрол судлал арга зүйн тэнхим

Э.Болортуяа , БСАЗ-н тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн багш  докторант

8.

Монгол дахь казахуудын судалгаа /хэл, соёл, урлаг, утга зохиол, түүх/

Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим

Ж.Хиналган ЭЗ-ийн нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны   доктор /Ph.D/


Ингэснээр  тэнхим тус бүрдээ   судалгааны баг бүрэлдэж  тухайн чиглэлийн багш оюутны  судалгааны ажилд зөвлөн туслах,бие биенээсээ суралцах  хамтран ажиллах, асуудлыг тал бүрээс нь шүүн хэлэлцэх, санал бодлоо солилцох  зэрэг боломжоор хангах нөхцөл бүрдэж байна.

Судалгааны ажлын баг