Menu

Математик, Байгалийн ухааны тэнхим

Математик, Байгалийн ухааны тэнхимийн товч танилцуулга

2006-2007 оны хичээлийн жилд манай сургууль тэнхимийн бүтэцтэй болсон бөгөөд тухайн үед Математик, Байгалийн ухааны тэнхим 9 багш, Математикийн багш мэргэжлийн 1,2,4 дүгээр курс, Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи   мэргэжлийн 2, 4 дүгээр курс гэсэн 5 ангитай, 44 оюутантай.

Тэнхимийн багш нарын  бүрэлдэхүүнд  зөвлөх профессор багш-1, ахлах багш 2, багш 5, дадлагажигч багш -1, бөгөөд эмэгтэй 6, эрэгтэй 3 багш байгаа.

1.              У. Бекет 1972-1975 онд Баян-Өлгий аймгийн үйлдвэр-туршилтын станцад хадлан бэлчээрийн мэргэжилтэн, 1975-1991 онд ШУА-ийн ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1997 онд Казахстан улсын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, биологийн багш зэрэг ажлуудыг хийж, 1997-2000 онд Дэлүүн сумын засаг дарга, 2001 оноос НЭЗСТ-д эрдэм шинжилгээний ажилтан, 2005 онд тус төвийн захирлаар ажиллаж байсан. Монгол Алтайн нурууны ургамалжилтын талаар 20 гаруй жил судалгаа явуулсаны үр дүнд ОХУ-ын Санк-Петербург хотноо 1989 онд дэд доктор, 2004 онд Улаанбаатар хотноо ШУА-ийн дэргэдэх биологийн ухааны докторын зэрэг олгох зөвлөлд шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. 2014 онд профессор цол хүртсэн байна.Одоо   багшаар ажиллаж байгаа.

2.              Х. Дамыс 28 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Математик дидактик  хичээлийг голлон заадаг.

3.      Б. Жайна 18 дэх жилдээ багшилж байгаа, докторант, Алгебр, математикийн бага боловсролын дидактик хичээлүүдийг голлон заадаг, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа

4.              М. Инжуу 15 дэх жилдээ багшилж байгаа, докторант, Мэдээлэл зүй дидактик хичээлийг голлон заадаг.

5.              А.Айшолпан 13 дэх жилдээ багшилж байгаа, докторант, Бага боловсролын  математикийн онол  хичээлийг голлон заадаг.

6.              Х. Тойбазар 12 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Дифферанциал тэгшитгэл, элементар математик хичээлийг голлон заадаг.

7.              Б.Бекболат 15 дахь жилдээ багшилж байгаа, докторант, Аялал жуулчлалын менежемент, Байгаль хамгаалахын технологи зэрэг хичээлийг голлон заадаг.

8.              Д. Буянжаргал/Докторант/ нийт 10 ажиллаж байгаа бөгөөд тухайн сургуульд тасралтгүй 5 жил ажиллаж байна. Экологи, Биологийн шинжлэх ухааны хичээлүүдийг голлон заадаг. 

9.       Б. Разбангүл 6-жил ШУА-ийн харьяа БӨ аймаг дахь НЭЗСТөвд Эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан. Одоо багшаар ажиллаж байгаа, магистр, Микроорганизмын экологийн ангилал зүй, экологийн экспертиз зэрэг хичээлүүдийг голлон заадаг.


 

 Математик, Байгалийн зүйн тэнхимийн эрхэм зорилго:

Тухайн мэргэжлээр суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай сургалт явуулах

·         Тэнхимийн онцлог:

  •       Тэнхимийн багш нар нээлттэй хичээл явуулах ба тэнхимийн семинарыг тогтмол явуулж, санал бодлоо солилцон  хамтран ажилладаг.
  •        Уралдаан тэмцээнд байнга идэвхтэй оролцдог.
  •        Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал зохион байгуулдаг.
  •        Математикийн багш нар жил бүр  Мэргэжил сурталчлах аяны хүрээнд  математикийн олимпиад
  •       ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд тэнхимийн багш нарын зохиосон бодлогуудаар Математикийн олимпиад  зохион явуулдаг.
  •        Экологийн багш ба оюутнууд “ЭКО “ төвийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
  •        Баруун бүсийн Мекей багшийн нэрэмжит олимпиадын зохион байгуулах  үйл ажиллагаанд тэнхимийн багш нар  идэвхтэй оролцдог.
  •        “π-math” клубыг Х.Тойбазар багш мэргэжлийн ангиудад тогтмол явуулж байна.
  •        Б.Жайна багш “Бага Боловсрол Бод Сэтгэ” дугуйланг бага ангийн оюутнуудад математикийн  мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулан явуулдаг.