Menu

Багшлах боловсон хүчин

Багшлах боловсон хүчин

Эрэвийн Болортуяа /Ахлах багш/

1981 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн. 2000-2004  онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль төгссөн. Монгол хэл уран зохиолын багш. 2006 онд хэл бичгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 12 дахь жилдээ ажиллаж байна. 2015 оны 9 сараас эхлэн “Боловсрол судлал, арга зүйн тэнхим”-ийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд мөн Ховд Их Сургуульд докторантад элсэн суралцаж байна.

Гавьяа шагнал: 2006 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2008 онд “Багшийн алдар”, 2010 онд МЗХ-ны  “Тэргүүний залуу” алтан медаль, 2012 онд “МАСЗХ-ны Алтан од” медаль гэх мэт

Жылхайдарын Хиналган /Дэд профессор/

1977 онд Баян-Өлгий  аймгийн Булган суманд төрсөн. 1999 онд УБИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2001 онд Шинжлэх ухааны магистр, 2008 онд Хэл бичгийн  ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан. 2001-2005 онд “Багш-2005” төслийн багт ажиллаж байсан. Тус сургуульд 1999-2006 оны хооронд  монгол хэл уран зохиол, дидактикийн багш, 2006-2010 оноос хүртэл Сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхимийн эрхлэгч, 2010 оноос Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга   зэрэг  ажлуудыг хийж байгаа тэргүүний багш нарын нэг юм.

2002 онд “Шинэхэн үеийн монголын хүүхдийн уран зохиолын  хөгжил, төлөвшил, чиг хандлага” сэдвээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2008 онд  доктор, профессор Д.Оюунбадрахаар удирдуулан “Монгол дахь казахын уран зохиолын хөгжил, төлөвшил” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын /Ph.D/ зэргийг амжилттай хамгаалсан.

Гавьяа шагнал:

2000 онд “Сургуулийн тэргүүний багш”, 2003 онд “Сургуулийн гавшгайч багш”, 2004 онд “Сургуулийн ахлах багш”, 2006 онд “Сургуулийн аварга багш”, 2006 онд “Ахлах багш” тэмдэг, 2007 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2008 онд “Аймгийн шилдэг багш”, 2011 онд  “Сургуулийн аварга багш”, 2012 онд БШУЯ-ны  “Боловсролын тэргүүний ажилтан”, 2014 онд ШУА-ийн   “Хүндэт жуух бичиг”, 2015 онд  Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу- Алтан медаль” тэмдэгээр тус тус шагнагдсан. 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн “Бүтээлч багш”-аар шалгарсан.

Шерияздан

 

Өсерханы Бегарыс

1954 онд БӨА-ийн Улаанхус суманд төрсөн. 1972 онд ЕБС-ийг дүүргэсэн. 1976 онд Улаанбаатар хотод Багшийн сургуулийн дэргэдэх Найрал дууны ангийг “Найрал дууны багш, дуучин мэргэжлээр” 1958 онд Болгар улсын Софи хотын урлагийн их сургуулийг “Сонгодог урлаг”-ын мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд магистрын зэрэг хамгаалсан. 2004 онд багшлах эрхийн сургалтанд хамрагдаж “Багш” мэргэжил эзэмшсэн.

1976-1979 онд Улаанбаатар хотод Дуурь бүжгийн академик театрт дуучин, найрал дууны туслах багш, 1985-1987 онд тус театрт гоцлол дуучин, 1987-1994 онд БӨА-ийн Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд хөгжмийн багш, 1994-1999 огд Багшийн сургуульд багш, 1999-2002 онд Аймгийн ХДТ-ын дарга, уран сайхны удирдагч, 2002-2009 онд МУБИС-ийн харьяа БӨА дахь багшийн сургуульд багш, 2010-2015 онд аймгийн засаг даргын тамгийн газарт соёл- урлаг хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байгаад 2015 оны 6-р сараас өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоогоор тус сургуульд цагийн багшаар ажиллаж байна.

Гавьяа шагнал: МУ-ын “ Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй.

 

Шаймарданы Мөнхцэцэг /Ахлах багш/

1968 онд төрсөн. 1986 онд ЕБС-ийг дүүргэсэн. 1986 онд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр элсэн суралцаж 1991 онд төгссөн. 2000 онд МУБИС-т Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1991 оноос эхлэн тус сургуульд сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багшаар тасралтгүй ажиллаж байгаа. 2012-2014 оны 6 сар хүртэл Сургалтын албаны даргаар ажиллаж байсан. 2015 оноос эхлэн ОХУ-ын “Алтайский Государственный Университет” Их сургуульд докторантурант элсэн суралцаж байна.

Гавьяа шагнал:1996 онд,“Арга зүйч багш”, 2005 онд “Багшийн алдар”, 2003 онд ” БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг”, 2006 онд “Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан”

Хумарын Гүлжан/Ахлах багш/

1979 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 2001 онд МУИС-ийг Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн. 2006 онд Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан, МУБИС-ийн доктрант. Тус сургуульд 2001 оноос эхэлж ажиллаж байгаад 2012-2014 он хүртэл тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Гавьяа шагнал: 2006 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2008 онд “ Ахлах багш”, 2010 онд “ Багшийн алдар”, 2004 онд “МАСЗХ-ны Алтан од” медаль, 2014 онд “БСШУЯ-ны Жуух бичиг”

Бекболатын Айкүмис /Багш/

1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 2004 онд Чой.Лувсанжамцын нэрэмжит ХИДС-ийг Монгол судлаач -Япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн, МУБИС-д 2006 онд С. Шаравын “Монгол бичиг заах арга зүйн технологт хийсэн ажиглалт тэмдэглэл” сэдвээр боловсролын магистр хамгаалсан. 12 дахь жилдээ ажиллаж байна. 2013 онд МУБИС-ийн Боловсролын удирдлагын чиглэлээр докторантурт суралцаж байгаа.

Гавьяа шагнал: 2013-2014 оны хичээлийн жил аймгийн засаг даргын “Жуух бичиг”

2014-2015 оны хичээлийн жилд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан.

Серикжан /Багш/

 

Жухайн Роза /Багш/

1982 онд Ховд аймагт төрсөн. 2004 онд МУБИС-ийг Сэтгэл зүйч  мэргэжлээр төгссөн. 2009 онд боловсролын магистрын зэрэг хамгаалсан. 2007 оноос эхлэн тус сургуульд сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байна.

Гавьяа шагнал: 2010 онд “Арга зүйч багш”, 2013 онд “Ахлах багш”, 2014 онд “Багшийн алдар” гэх мэт

Заграагийн Эрдэнэцэцэг /Багш/

1985 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 2006 онд МУБИС-ийг Сэтгэл зүйч, багш мэргэжлээр төгссөн, боловсролын магистр. 2008 оноос тус сургуульд мэргэжлээрээ багшилж байна.

Гавьяа шагнал: 2011 онд “ Арга зүйч багш”, 2014 онд “Ахлах багш”

Шарипханы Лена

            1981 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. 2006 онд Монгол-Солонгосын Техникийн сургуулийг оёдлын технологич мэргэжлээр, 2013 онд Ховд Их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургуулийг “Дүрслэх урлаг, дизайны багш” мэргэжлээр, 2015 онд МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын сургуулийг Боловсрол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн . 2009-2010 онд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд оёдол технологийн багшаар, 2013 оноос ХИС-ийн Баян- Өлгий аймаг дахь Салбар сургуульд Технологи дидактикийн багшаар ажиллаж байна.

Бейбитшиликийн Сагым

1989 онд БӨА-ийн Булган суманд төрсөн. 2011онд СУИС-ийг “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр төгссөн. 2011 онд МҮОНРТ-д “Диктор” /эфирийн нэвтрүүлэгч/-оор ажиллаж байсан. Мөн 2013 онд МҮОНРТ-ийн БӨА дахь салбарт Диктороор ажилласан. Мөн 2013 онд ХИС-ийн БӨА дахь салбар сургуульд Дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. 2015 онд ХИС-д боловсролын судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Гавьяа шагнал: Боловсролын яамны “Соёлын гавьяат дуучин” цолтой. Өөрийн уран бүтээлээрээ 4 клип гаргасан.

Мэтээгийн Майцэцэг

1990 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. 2008 онд БӨА-ийн Буянт сумын

ЕБС-ийг дүүргэсэн. 2008-2012 онд МУИС-ийг Сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. 2015 онд МУИС-д Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.  2012-2014 онд ХИС-ийн Гадаад хэл соёлын сургуульд, 2014-2015 оноос ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд мэргэжлээрээ багшилж байна.

Латифийн Бибигүл

1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг “Төгөлдөр хуурч” мэргэжлээр төгссөн. 1994 оноос БӨА-ийн хөгжим драмын театрт ажиллаж эхэлсэн. 2003 оноос Казакстан улсын Павладор хотын хөгжмийн сургуульд 8 жил ажилласан. 2010- 2013 он хүртэл Улаанбаатар хотод Сити дээд сургуулийн урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн. 2014 оноос эхлэн ХИС-ийн БӨА дахь салбар сургуульд багшаар ажиллаж байна. ХИС-д магистрантурт суралцаж байна.

Гавьяа шагнал:Павладор хотын хөгжмийн сургуулиас “Шилдэг төгөлдөр хуурч”, “Шилдэг багш” жуух бичгээр шагнагдсан.

Овог нэр

Бүтээлийн нэр

1

Эрэвийн

Болортуяа

Магистрын зэрэг горилсон бүтээл “Зохиолч П.Лувсанцэрэнгийн туурвил зүйн зарим онцлог”

Казах сургуулийн “монгол хэл- 3” гарын авлага” 2015,

2

Шерияздан

 

3

Өсерханийн

Бегарыс

Магистрын зэрэг горилсон бүтээл“ Эрдэнэбатын хөгжмийн онолын сурах бичигт анализ хийх нь”

4

Жылхайдарын

Хиналган

2002 онд “Шинэхэн үеийн монголын хүүхдийн уран зохиолын  хөгжил, төлөвшил, чиг хандлага” сэдвээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2008 онд  доктор, профессор Д.Оюунбадрахаар удирдуулан “Монгол дахь казахын уран зохиолын хөгжил, төлөвшил”сэдвээр Хэл бичгийн ухааны докторын /Ph.D/ зэргийг амжилттай хамгаалсан

5

Шаймарданы

Мөнхцэцэг

Казах хэл /3-р ангийн сурах бичиг/ УБ, 2012

“Бие даалтын ажлууд” гарын авлага, Өлгий, /Х. Гүлжан/ 2005

“Оюутны дадлагын дэвтэр” гарын авлага, Өлгий, /Х. Гүлжан/, 2010

6

Хумарын

Гүлжан

“Залуучуудын гэр бүлийн талаарх ойлголт, үнэт зүйлийн чигбаримжааг харьцуулан судалсан нь” магстирын зэрэг горилсо  бүтээл, 2006,

Сэтгэл судлал хичээлийн лекцийн эмхэтгэл  2008 он

ЭШ-ний өгүүлэл 10-аад

7

Бекболатын

Айкүмис

Магистрын зэрэг горилсон бүтээл.  С. Шаравын “Монгол бичиг заах арга зүйн технологт хийсэн ажиглалт тэмдэглэл”

ЭШ-ний өгүүлэл 9

8

Серикжан

 

9

Жухайн

Роза

Магистрын зэрэг горилсон бүтээл.  “Оюутны өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээг А. Маслоугийн онолын үүднээс тайлбарлах нь”

10

Заграагийн

Эрдэнэцэцэг

Магистрын зэрэг горилсон бүтээл “Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээ”

11

Шарипханы

Лена

“Хувцасны загварчилгаа хийх арга зүй” гарын авлага, Өлгий 2009

Магистрын зэрэг горилсон бүтээл.  “Цаасан урлалаар хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх арга зүй” 2015

12

Бейбитшиликийн

Сагым

Магистрын зэрэг горилсон бүтээл. Казак ардын дуугаар оюутнуудын дуулах ур чадварыг дээшлүүлэх

13

Мэтээгийн

Майцэцэг

Магистрын зэрэг горилсон бүтээл. “Оюутны сурах сэдэлд нөлөөлдөг нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлс”

14

Латифийн

Бибигүл