Menu

Тэнхимийн товч танилцуулга

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим

 

Түүх-нийгмийн ухааны тэнхим нь анх 2004 онд 12 багш, 24 оюутантайгаар байгуулагдаж Түүх-нийгмийн ухааны багш, Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш, гэсэн мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн ба байгуулагдсанаас хойш түүх-нийгмийн багш мэргэжлээр 195, Казах хэл уран зохиолын багш мэргэжлээр 369 нийтдээ 564 мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

2015 онд сургуулийн тэнхимүүдэд бүтцийн өөрчлөлт хийгдэж Нийгэм-хүмүүнлэгийн ухааны тэнхим болон өөрчлөгдөж, бүрэлдэхүүндээ Казах хэл, уран зохиолын мэргэжлийн ангийг багтаан авч бэлтгэж байна. Одоогоор тус тэнхимд Нийгмийн ухааны 4 багш, казах хэл уран зохиолын 2 багш, гадаад хэлний 2 багш нийтдээ 8 багш ажиллаж, нийгмийн ухааны багшийн мэргэжлээр 34, казах хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр 25, нийтдээ 59 оюутан суралцдаг.

    Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд бүгд магистраас дээш зэрэгтэй багш нар ажилладаг ба мөн “Боловсролын салбарын тэргүүний ажилтан” Х.Дареже, И.Лаззат, У.Галия, А.Жайнагүл, БСШУС-ын яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдаж Б.Гүлжазира нарын багш нар  ажилладаг.

Нийгэм-хүмүүнлэгийн ухааны тэнхимийн дэргэд багш Х.Нургүлийн хариуцсан Швейцарийн ТАСИС сургуулийн тусламжтайгаар байгуулагдсан Гадаад хэл дээрх номын сан бүхий “Англи хэл, мэдээллийн төв”, багш А.Арнагүл, У.Батцэцэг нарын удирдаж ажилладаг “Мэтгэлцээний клуб” ажилладаг.

Тус тэнхимд Түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр 4 жил дараалан “Голомт” банкны 100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр суралцаж 2015 онд төгссөн Баянбайн Айжулдыз энэ жилийн орон нутгийн сонгуулиар 8-р багийн иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдоод ажиллаж байгаа нь манай тэнхимийн бас нэгэн бахархал болж байна.

Social GK5 Facebook