Номын сангийн товч танилцуулга

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙН НОМЫН САН

НОМЫН САНГИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сургууль байгуулагдахад 1990 оны 11-р сарын 22-ны байдлаар 50 боть номтой, нэг ажилтантайгаар номын сангийн анхны үйл ажиллагаа эхэлсэн бол 2003 оноос нэг номын сангийн эрхлэгч, нэг номын санчтай, 30 хүний суудалтай уншлагын заалтай болсон.

Аливаа дээд боловсролын байгууллагын сургалт, судалгаа шинжилгээний ажлын амжилтын үндэс нь номын сан, түүний боловсон хүчин, материаллаг баазын хөгжлөөр тодорхойлогддог тул энэ чиглэлээр сургуулийн захиргаанаас түлхүү анхаарал тавьсны үр дүнд 2008 оноос нэг эрхлэгчтэй, хоёр номын санчтай, 50 хүний суудалтай уншлагын заалтай үйл ажиллагаагаа явуулж байсан.

2009 онд Дэлхийн банкны санхүүжилтээр номын сангийн материаллаг бааз орчин үеийн Их, Дээд сургуулийн номын санд тавигдах шаардлагын хэмжээнд тоноглогдсон болно.

Үүнд: Уншлагын заал, албаны өөрөөнүүд, номын фондын иж бүрэн тавилга, сканнер, принтер, хувилан олшруулах үйлдэл бүхий төхөөрөмж, LCD зурагт, хяналтын камер, электрон каталог, номын сангийн эрхлэгч, номын санчдад зориулсан иж бүрэн компьютер, олон үйлдэлтэй систем хөгжим, LCD прожектор, электрон самбар /IP board/ зэрэг тавилга тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм.

Энэхүү материаллаг баазыг ашиглан бүх номыг Li-b4U номын сангийн цогц программын дагуу электрон каталогт оруулан сургуулийн веб хуудсанд тавьсан болно.

2009 онд сургуулийн хөрөнгөөр номын сангийн зурагт төсвийг хийж улсын экспертизд оруулан батлуулж барилгын ажлыг эхлүүлэн 2010 онд 3 давхар орчин үеийн стандартыг бүрэн хангасан номын санг ашиглалтанд оруулсан болно.

2010 оноос шинэ 3 давхарт тусгаарлагдсан номын санд нүүн үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Одоо тус сургуулийн номын сан нь

Номын сан маань 100 хүний суудалтай уншлагын заалтай, ойрын болон үндсэн фондтой, чөлөөт сонголтын тэнхим, номын сангийн хурлын заал, интернетийн орчинтой тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Одоогоор тус сургуулийн номын сан нь 21841 ширхэг ном, гадаад дотоодын 10 гаруй нэрийн тогомол хэвлэл, 800 орчим нэгж үзүүлэх, сонсгох материалаар үйлчилгээ үзүүлж байна.

 

НОМЫН САНГИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Сан хөмрөг

д/д

Материаллаг бааз

төрөл

ширхэг

үнэ

1

Ном

9222

21 841

130 551 707

2

Сэтгүүл

596

2687

8 682 340

3

Аудио видео материал

216

452

1 395 160

4

Үзүүлэн таниулах материал

61

369

812 583

5

Сонин

22

132/нэгж/

1 243 600

 

Номын сангийн фондыг хэлний байдлаар ангилбал:

Ø  Монгол

Ø  Казах

Ø  Орос

Ø  Англи хэл дээр байна.

Уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангахын тулд номын санд 8000 гаруй боть номтой ойрын фонд ажилладаг.

Манай номын сан фондоо сургуулийн төсвөөс баяжуулахаас гадна гадаад, дотоодын байгууллагуудаас төсөл, хандивын журмаар бүрдүүлэлт хийдэг.

Номын сангийн фондын бүрдүүлэлтийн байдал: /2010-2018/

Он

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

Номын тоо

15577

16220

17041

17824

19501

20258

20272

21707

21795

Үнэ

53555880

57790070

64019320

74046480

116073131

121490642

122588997

128610607

129650707

 

НОМЫН САНГИЙН БОЛОВСОН ХҮЧИН

Овог , нэр: Ханафиягийн Билмесхан

Төрсөн он:1967.05.12

Албан тушаал: Номын сангийн эрхлэгч

Төгссөн сургууль:

  • Украйн Улсын Одесс хотын ХХҮТехнологийн Дээд Сургууль, 1991 онд
  • Улаанбаатар хотын Соёлын Дээд Сургууль, 2005 онд

Мэргэжил:

  • Дарсны технолог-инженер,
  • Орос хэлний багш
  • Номын сан –мэдээллийн ажилтан

Төгссөн курс:

  • Компьютерийн оффис хэрэглээний курс, 2000 онд
  • Архив, бичиг хэргийн ажилтны курс, 2002 онд
  • “Электрон номын сан “-гийн курс , 2007 онд

Боловсрол:

  • Дээд

Боловсролын зэрэг:

  • Техникийн шинжлэх ухааны магистр

Гадаад хэлний мэдлэг:

  • Орос хэл, англи хэл /дунд шатны/

Бүтээл:

  • “Ауылым” дууны эмхтгэл. 2010 он

 

Гавьяа шагнал:

  • 2010 онд БСШУЯ-ны “Жуух бичгээр”
  • 2011 онд БСШУЯ-ны “ Соёлын тэргүүний ажилтан”
  • 2016 онд “Алтан гадас”

 

Овог , нэр: Төлегений Сетер

Төрсөн он: 1973.07.23

Албан тушаал: Ном зүйч -каталогч

Төгссөн сургууль:

  • Соёл Гэгээрлийн Дунд Сургууль
  • Улаанбаатар хотын Соёл Урлагийн Их Сургууль

Мэргэжил:

  • Номын санч-Мэдээллийн ажилтан

Боловсрол:

  • Дээд

Боловсролын зэрэг:

  • Бакалавр

Гадаад хэлний мэдлэг:

  • Орос хэл, англи хэл /дунд шатны/

Гавьяа шагнал:

·         2017 онд БСШУЯ-ны “Жуух бичгээр”

·         2018 онд БСШУЯ-ны “ Соёлын тэргүүний ажилтан”

Овог , нэр: Сайлаубайн Ёлка

Төрсөн он: 1985.12.30

Албан тушаал: Мэдээллийн ажилтан-номын санч

Төгссөн сургууль:

  • Улаанбаатар хотын Чингэс хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль
  • Улаанбаатар хотын Соёлын Их Сургууль

Мэргэжил:

  • Компьютерийн програм хангамж
  • Номын санч

Боловсрол:

  • Дээд

Боловсролын зэрэг:

  • Бакалавр

Гадаад хэлний мэдлэг:

  • Орос хэл, англи хэл /дунд шатны/

 

Сүүлийн мэдээ