Багш нарын судалгааны ажлын үр дүн

БАГШ НАРЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Тус сургуулийн профессор багш нар сургуулийн судалгааны  тэргүүлэх чиглэлээр  судалгаа шинжилгээний ажил эрхэлж улмаар эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл болгон бэлддэг. Багш нарын  эрдэм шинжилгээний өгүүллүдийг  судалгааны тэргүүлэх чиглэлийн дагуу судлан үзэхэд дараах байдалтай байна. (Графи.1)

График 1 Багш нарын ЭШ-ний өгүүллийн чиглэл

График 2  Багш нарын ЭШ-ний илтгэлийн  чиглэл


            Үүнээс үзэхэд сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлийн дотор Боловсрол судлалын сэдэвтэй илтгэл, өгүүлүүд тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл багш нарын ихэнх нь боловсрол судлал, дидактикийн чиглэлийн судалгааны ажил эрхэлдэг болох нь тодорхой байна. Бусад чиглэлээр бичигдсэн өгүүлүүд нь ихэвчлэн шинжлэх ухааны тодорхой суурь судалгааны ажил эрхэлдэг багш нарын бүтээл болоод байна. Тухайлбал харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол судлал, түүх, угсаатан зүйн судлал, байгаль экологийн судлал, математик мэдээлэл зүйн судлал зэрэг байна.

            Багш нарын судалгааны ажлын сэдэв, чиглэлийг  цаашид докторын ажлын сэдэв рүү чиглүүлэхэд анхаарах нь чухал байна.

           Багш бүр өөрийн сонирхсон судалгааны ажлын чиглэлээр  оюутны ангийн ажлыг удирдах, оюутныг судалгааны ажилд татан оролцуулах, судалгааны арга зүйн мэдлэгээр хангах зэрэг ажлуудыг гардан хийж гүйцэтгэнэ. Ингэснээр  төгсөгчид зөвхөн багш мэргэжил эзэмшээд  зогсохгүй “судлаач багш” –аар бэлтгэгдэнэ. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу ЕБС-ийн аль ч шатны багш нь  хичээлийн судалгаа хийж, түүнд  анализ хийж чаддаг байх, хүүхдийг тал бүрээс нь судлах арга зүй эзэмшсэн байх хамгийн  гол зүйл бөгөөд орчин үеийн багш нь  ”хүүхдийн судлаач” ,”судлаач багш” байх хэрэгтэй болоод байна.  Иймд  тэнхим, нэгж  бүр “судлаач оюутан” бэлтгэх зорилгоор оюутны эрдэм судлалын ажилд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Тухайлбал оюутнуудын судалгааны ажил эрхлэх идэвх, сонирхолыг өрнүүлэх, судалгааны ажилд татан оролцуулах зорилгоор “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 

           Үүнээс гадна багш нарын удирдлагын дор “Залуу судлаач” мэтгэлцээний клуб ажиллуулж байна. Тус клубт судалгааны ажил хийх сонирхолтой оюутнууд хамрагдаж клубийн ажлын төлөвлөгөөний дагуу сард нэг удаа тодорхой сэдвийн хүрээнд судалгаа хийж, түүний үр дүнг хоёр талаас нь хэлэлцэж, мэтгэлцээн зохион байгуулдаг. Энэ нь оюутнуудын судалгааны ажлын арга зүйд суралцуулахын зэрэгцээ уран илтгэх чадварыг нь хөгжүүлдэгээрээ ач холбогдолтой байна. 

          Сургуулийн удирдлагаас оюутнудын судалгааны ажил эрхлэлтийг цаг ямагт дэмжиж ирсэн ба шаардлага хангасан оюутны илтгэлийг гадаад, дотоодын, бүс нутгийн оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхэд санхүүхийн дэмжлэг үзүүлж ирсэн.( Хүснэгт 1 )

 Хүснэгт 1. Оюутнууды судалгааны ажлын амжилтууд /гадаадад/

    Хурлын нэр

Хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв

Улс орон

Оюутны  овог нэр

Хэзээ

Эзэлсэн байр

1.

 

“Алтай наш –обший дом” ОУЭШХ, зуны сургалт

Дөрвөд ястны зан үйлийн онцлог”

“Баян-Өлгий аймаг дахь тувачуудын зан заншил”

“Монгол дахь казахуудын хэлний онцлог”

“Монголын казахуудын айстысын урлаг

Казахстан , Өскемэн

,Дорнод Казахстан Улсын Их Сургууль

/ДКУИС/

 

М.Ризагул СӨББ-ийн

4-р курс

Т.Жанар  МХУЗын багшийн

3-р курс,

2011.06,23-29

Тусгай байрын шагнал

2.

Актуалные проблемы исследования этноэколгических  этнокультурных традиции народов Саяно Алтая” ОУЭШХ

“Казахын эмэгтэйчүүдийн үндэсний хувцас дахь хээ угалзын онцлог  ”

ОХУ. Тува, Кызыл, ТУВГУ

 

А.Ахжулдыз

ММЗ-ийн багшийн II курс

2016. 06.25-07.01

II байр

3

“Боловсрол ба шиужлэх ухааны харилцаа холбоо-ирээдүйн хөгжлийн баталгаа” ОУЭШХ

“Найрагч Х.Тауданбекийн намтар, уран бүтээлийн онцлог”

 

“Эрдэмтэн Б.Базылханы Казах-Монгол  хэлний толь бичигт хийсэн анализ”

Казахстан, Павлодар,

Евро-Азийн инновацийн их сургууль

 

 Т.Аманжол

          

 

Х.Айтолхын

 

 

2014

 

III  байр

 

 

I байр

4

Боловсрол ба шиужлэх ухааны харилцаа холбоо-ирээдүйн хөгжлийн баталгаа” ОУЭШХ

“Зохилч Х.Тойлбайн уран бүтээлийн онцлог”

Казахстан, Павлодар,

Евро-Азийн инновацийн их сургууль

 

А. Маусым

 

2015

 

II байр

5

Боловсрол ба шиужлэх ухааны харилцаа холбоо-ирээдүйн хөгжлийн баталгаа” ОУЭШХ

 “Казах үндэсний хээ угалзын нэрийн  утга”

Казахстан, Павлодар,

Евро-Азийн инновацийн их сургууль

 

Мадина

 

2016

 

II  байр 


Хүснэгт 2.  Оюутнуудын судалгааны ажлын  зарим нэг амжилтууд  /дотоодод/

    Хурлын нэр

Хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв

Зохион байгуулсан газар

Оюутны нэр, анги бүлэг

Хэзээ

Эзэлсэн байр

1.

“Оюунлаг залуус хөгжлийн ирээдүй”

“Алслагдсан хөдөө орон нутагт суралцаж буй оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа байдалд хийсэн судалгааны дүнгээс”

 

Улаанбаатар,

 

МУИС, ХИС

 

 

Б.Аюунжаргал БАБ-ийн 4-р курс

 

 

2011, 11-р сар

 

 

Тусгай байр

2.

Баруун ба төвийн бүсийн их дээд сургуулиудын онол, практикийн бага хурал”

Оюутны оюуны чадамжийг судалсан нь”

Говь-Алтай аймаг, Говь-Алтайн АУИС

Х.Еркегул Түүх нийгмийн багшийн 3-р  курс

 

2010.10.20

 

3

“Ардын  намын 90 жилийн ой”

“Монгол ардын нам ба 90 жил”

“Нийгмийн ардчилал оюутны холбоо”-оос зохион байгуулсан

Х.Еркегул Түүх нийгмийн багшийн 3-р  курс

 

2011

II  байр

4

“Залуучуудын өнөөгийн нийгэм дэх байр суурь ба орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр

Орон нутгийн боловсролын хөгжил, ирээдүй, ба өнөөгийн залуус”

Монголын залуучуудын холбооны БӨ аймаг дахь салбар зөвлөл

Н.Таванцэцэг БАБ-ийн 4-р курс

2011

 

5.

“Универсиад-2014” ЭШ-ний онол практикийн бага хурал

Бүсийн Универсиад их наадам ба  оюутнуудын оролцоо, бие бялдарын бэлтгэлжилт

Баян-Өлгий аймаг, ХИС-ийн салбар сургууль

М.Еламан

БАБ-ийн  III курс

2014. 09.24

III  байр

6.

М.Хурманханы нэрэмжит ХДТ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “ Тайзны урлагийн хөгжил, цаашдын чиг хандлага” 

Уртын дууны хөгжил ба цаашдын чиг хандлага

БӨ аймгийн ХДТ

Ц.Энхтөр

ТНУ-ны багшийн III курс

2016.11-р сар

III  байр

7.

“Универсиад-2017” ЭШ-ний онол практикийн бага хурал

“Оюутан бие даан суралцах чадвар эзэмшсэн байдалд хийсэн дүн шинжилгээ”

Ховд аймаг, ХИС

А.Ахжулдыз

ММЗ-ийн багшийн IV курс

2017.09.28

II  байр


         Хүснэгтээс харахад тус сургуулийн оюутнууд багшийн удирдлагаар  судалгаа шинжилгээний  ажилд идэвхтэй оролцож гадаад дотоодын томоохон эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлж, улмаар шагналт байруудыг эзэлж байсан нь харагдаж байна. Энэ нь  оюутны судалгааны ажлыг удирдаж буй багш нарын эрдэм судлалын ажлын арвин туршлагатайг илэхийлж байна. Мөн оюутнуудын идэвх санаачлага дээшилж, судалгааны аргазүйн мэдлэг, илтгэх чадвар нь хөгжиж байгааг харуулж байна.  

       Мөн  багш нарын удирдлагын дор “Залуу судлаач” мэтгэлцээний клуб ажиллуулж байна. Тус клубт судалгааны ажил хийх сонирхолтой оюутнууд хамрагдаж клубийн ажлын төлөвлөгөөний дагуу сард нэг удаа тодорхой сэдвийн хүрээнд судалгаа хийж, түүний үр дүнг хоёр талаас нь хэлэлцэж, мэтгэлцээн зохион байгуулдаг. Энэ нь оюутнуудын судалгааны ажлын арга зүйд суралцуулахын зэрэгцээ уран илтгэх чадварыг нь хөгжүүлдэгээрээ ач холбогдолтой байна.

         Их сургуулийн  багш нарын сургалт судалгааны ажлын үр дүн нь эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, нэг сэдэвт зохиол магистрын ажил, докторын ажил, зэрэг бүтээлүүдээр тодорхойлогддог онцлогтой. Багш нарын шат дараалсан судалгааны эдгээр бүтээлүдийн үр дүнг судлаад үзэхэд гадаад, дотоодын эрдэм шинжилээний хурлуудад  илтгэл хэлэлцүүлэх, ЭШ-ний бичгүүдэд өгүүлэл хэвлүүлэх зэрэг ажил давамгайлж байна.

График.3 Багш нарын гадаад дотоодын ЭШ-ий хуралд хэлэлцүүлсэн илтгэл

График. 4  Багш нарын гадаад дотоодын ЭШ-ий бичигт хэвлүүлсэн өгүүлэл

 

        Дээрх хоёр графикээс харахад   2010 оноос эхлэн  багш нарын судалгааны ажлын идэвх өрнөж, улмаар  судалгааныхаа ажлын үр дүн болох илтгэлүүдээ  дотоод гадаадад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал семинаруудад  амжилттай хэлэлцүүлж байсан нь тодорхой байна. Багш нар ОХУ, ОХУ-ын Тува , Казахстан, БНХАУ-ын ШУӨЗО, Киргиз зэрэг улс орнуудад зохион байгуулагдсан  олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад биерээ оролцон илтгэл хэлэлцүүлж байв.

 

 Багш нарын хэвлүүлсэн өгүүллийн хувьд  мөн адил 2011 оноос эхлэн  эрчимтэй нэмэгдсэн ба  нийт өгүүллийн  99,3% нь ISBN  дугаартай үлдсэн 0,6% нь ISSN дугаартай эрдэм шинжилгээнхий бичиг, ЭШ-ний хурлын эмхтгэл, сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.  Багш нарын гадаад дотоодын ЭШ-ний хурлаар хэлэлцүүлсэн илтгэл, хэвлүүлсэн өгүүллүүд нь  тухайн хурлыг зохион байгуулсан их, дээд сургууль, албан байгууллагуудын “СЕРТИФИКАТ”-аар баталгаажуулагдсан болно

Сүүлийн мэдээ