Гадаад харилцаа

Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн гадаад харилцаа

 

 Тус сургууль  нь анх  1990 онд “Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль” нэртэй байгуулагдаж дараа нь Боловсролын Их Сургуулийн харьяа Багшийн коллеж нэртэй 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж 2010  оноос Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар Их сургуулийн статустай ажиллах болсон. Одоо тус сургуульд  7 мэргэжлээр Түүх, нийгэм судлал, Казах хэл, уран зохиол, Математик, Байгаль-экологийн менежмент, Бага анги, Дуу хөгжим, Сургуулийн өмнөх насны хүүхэдийн багш,) бакалаврын сургалтанд 630 гаруй оюутан, магистрант өдрийн болон эчнээ ангид суралцаж байна.