Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.БАУЫРЖАН ХҮНСНИЙ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-11-13 16:0

...

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржан Онцгой комиссын гишүүдийн хамт Өлгий хотын төвд үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний зах, худалдааны төвүүдэд ажиллаж, МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүнсний нөөц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа гурил, гар ариутгагч, амны хаалтын үнэ нэмэгдсэн эсэх асуудалтай биечлэн танилцлаа.

Энэ үеэр хүнсний наймаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнс, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг сануулж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлж, онцын шаардлагагүй бол гадуур гудамж талбай, олон нийтийн газраар явахгүй байхыг уриаллаа.

Н.Ерлан