Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах
Үндэсний цөөнх хүүхдүүдийн хос хэлний талаарх эрдэм шинжилгээний хурал боллоо

2020-11-17 16:2

...

Боловсролын хүрээлэнгээс анхдугаар удаа зохион байгуулж байгаа “Монгол улсын үндэсний цөөнхийн хүүхдийн хос хэлний өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 11 сарын сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон билээ. Гэвч цаг үеийн байдлаас улбаалаад тус хурал хойшлогдож, 11 сарын 15, 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар Казак, Тува хүүхдүүдийн хос хэл эзэмшихэд тулгарч байгаа асуудал, хос хэлний чанар, стандарт зэрэг олон сэдэв хэлэлцсэн юм. Уг хуралдаанд Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагууд болон аймгийн Боловсролын газрын төлөөлөл илтгэл тавьж, санал солилцсоноос гадна Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал, дэд профессор Ж. Хиналган “Төгсөгчдийн хос хэлний боловсролын асуудал ба хос хэлний боловсролтой багш бэлтгэх боломж” сэдвээр, тус сургуулийн Монгол хэлний багш, докторант Б. Айкүмис “Үндэстний хос хэлний сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжид хийсэн дүн шинжилгээ, боловсронгуй болгох боломж” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Уг хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзнэ үү.

1-р хэсэг

https://www.facebook.com/educationalresearchmgl/videos/453090989010142

2-р хэсэг

https://www.facebook.com/educationalresearchmgl/videos/3504974839589947