БАЙГАЛЬ, НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ
Уриа: Бидний хичээл зүтгэлээс тэмүүлж хүссэн амжилт эхэлнэ.
Тэнхимийн эрхэм зорилго: Багш, судлаачийн мэргэжлээр суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай үйчилгээ явуулж, хөрвөх чадвартай дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх
Тус тэнхим нь 2018-2019 оны хичээлийн жилээс үндсэн нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөх тухай Ховд их сургуулийн захирлын А/182-р тушаалаар Байгаль, нийгмийн ухааны тэнхим гэсэн бүтэцтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Багш, математикийн боловсрол мэргэжлийн 1, 3, 4 дүгээр курс, Байгаль орчныг хамгаалах хамгаалах технологи мэргэжлийн 3 дүгээр курс,Багш, нийгмийн боловсрол мэргэжлийн 3 дугаар курс гэсэн 5 ангитай, 36 оюутантай. Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнд ахлах багш 1, багш 7, дадлагажигч багш-1 гэрээт багш -1 байгаа.
Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнд: Зөвлөх профессор багш 1 /У.Бекет/, ахлах багш 2 /Х.Дареже, А.Жайнагүл/, багш 7 /Х.Дамыс, Б.Жайна, М.Инжуу, А.Айшолпан, Х.Тойбазар, Д.Буянжаргал, У.Батцэцэг/, дадлагажигч багш 1 /Б.Разбангүл/ гэрээт багш 2 /И.Лаззат, T.Серикгүл/ байгаа.
Тэнхимийн давуу талууд:
Бидний бахархал манай тэнхимд шинжлэх ухааны доктор , профессор цолтой У.Бекет зөвлөх багшаар ажиллаж байна.
Экологийн багш ба оюутнууд “ЭКО “ төвийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Тэнхимийн давуу талууд:
- Экологийн багш ба оюутнууд “ЭКО “ төвийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
- “Залуу судлаачид” мэтгэлцээний клуб тогтмол ажилладаг. Жил бүр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг.
- Аймгийн хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд сургуулиа сурталчилах зорилгоор “Өөрийгөө соръё” олимпиад зохион явуулдаг.
Төгсөгчдийн хувьд:
- Математикийн багш мэргэжил эзэмшсэнээр түүхчдэд хүрэлцээтэй үндэслэлийг заагч,гоо сайханчдад алтан харьцаа, тэгш хэмийг ухааруулагч, эдийн засагчдад загварчлалын багш,судлаачдад хамаарал тогтоох аргыг хэлэгч, тезис томьёологч,барилгачинд орон зай, ур хийцийн зөвлөгч, компанид шийдэл хийгч “толгой” менежер,мэтгэлзээнд үндэслэл дэвшүүлэгч, зөрчил харагч,хүүхдэд туслагч, тоо бодогч болох бүрэн боломжтой.
- Байгаль орчныг хамгаалах технологи мэргэжил эзэмшсэнээр сумын байгаль хамгаалагч, газрын даамал, цаг уурын мэргэжилтэн, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, аялал жуулчлал эрдэм шинжилгээ эрхэлсэн мэргэжилтэн зэрэг ажлын байруудад ажиллах бүрэн боломжтой.Мөн түүнчлэн дипломын дараах сургалтанд хамрагдаж биологи экологийн багшаар ажиллаж болно.
- Нийгмийн ухаан багш мэргэжил эзэмшсэнээр музейд мэргэжлийн түүхийн тайлбарлагч,аймгийн архивын байгууллагад ажиллах, нийгмийн ажилтан хувийн зөвлөх, туслахаар ажиллах,нийгэм судлаач, шүүмжлэгч,археологийн малтлага шинжилгээний ажилд мэргэжилтний хувьд оролцох боломжтой.