Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах

БОЛОВСРОЛ СУДЛАЛ, АРГА ЗҮЙН ТЭНХИМ


Уриа: Чадавхтай багш судлаач; чанартай сургалт, судалгаа; чадамжтай төгсөгч, мэргэжилтэн

Тэнхимийн эрхэм зорилго: Мэргэжлийн онол, арга зүйн чадвартай судлаач багш бэлтгэхэд оршино.

Тус тэнхим нь 1997 онд “Багшийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж бага ангийн багш бэлтгэж байв. 2006-2007 онд Монгол хэл уран зохиолын багшийн анги нээгдэж МХУЗ-ын тэнхим, 2009-2010 онд хийгдсэн сургалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдан Сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим, 2015-2016 онд Боловсрол судлал, арга зүйн тэнхим болон өргөжин 500 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Тэнхим нь Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, Бага ангийн боловсрол, Багш, Урлагийн боловсрол, Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол /нэг жилийн анги/ гэсэн 4 мэргэжлээр 189 оюутантай сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.

Тус тэнхим нь мэргэжлийн 10 багштай. Эрдмийн зэргийн хувьд: Доктор Ph.D 1, докторант-2, магистр-6 багш ажиллаж байна. Эрдмийн цолны хувьд дэд профессор-1, ахлах багш -2 багш-5, дадлагажигч багш-1

Тэнхимийн багш нар СХЗ, Сэтгэл судлал, Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй, ОЦМХ, МХД, ХУЗ, Биеийн тамир, Дүрслэх урлаг, Дуу хөгжим зэрэг хичээлийг заадаг.

Манай тэнхим сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлэх түвшинд байж, өндөр мэргэжил, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавьж, салбар сургуулийн сургалт, заах арга, эрдэм судлал, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг жишгээр ажиллаж байна. Тэнхимийн багш нар сүүлийн 10 жилд зааж байгаа хичээлийнхээ чанар чансаа жишиг их, дээд сургуулиудын түвшинд хүргэхийн тулд ахмад тэргүүний багш нараас суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцох зэргээр заах арга зүйн мэдлэг чадвараа дээшлүүлж ажилладаг.

Мөн оюутнуудын сургалт-соёл төлөвшлийг хариуцаж тэднийг сурах арга барилд дадлагажуулах, ном, сурах бичиг уншиж тэмдэглэх, орчин үеийн мэдээллийг өргөн ашиглаж сурах, гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж клуб, дугуйлангууд тогтмол хичээллүүлдэг.

Тэнхимийн багш судлаачид одоогийн байдлаар 5 орчим нэгэн сэдэвт бүтээл, 10 гаруй сурах бичиг, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна.

Тэнхимийн хамт олон 2016, 2017 онуудад сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаараа “Сургуулийн шилдэг тэнхим”-ээр шалгарч байлаа.

Тус тэнхимийн эрхлэгчээр:

Багш, бага ангийн боловсрол мэргэжлээр төгсөгчдийн 65%, Багш, Сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байна.