Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах

ХИС-ИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1. 1. ХИС-д суралцагч дотоод, гадаадын оюутны үүргийг баталгаажуулах, сургуулийн хамт олон доторх харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоогбий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино. 2. 2. ХИС нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлэгээс ангид, хууль журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн байна. Хоёр. Оюутны ёс зүйн үндсэн ба тусгай зарчим 3. Оюутан нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдохдүрэм, журмын заалт болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлдэг, идэвх чармайлт гарган суралцдаг, сургуулиас төлөвлөн зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөндлөнгөөс саад учруулдаггүй, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байна.ХИС-ийн оюутны ёс зүйн үндсэн зарчимд дараахь зүйлс хамаарна. 3.1. ХИС-ийн эрхэм зорилгыг дээдлэн хүндэтгэж, шинжлэх ухаанд шамдан суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах шилдэг чадварлаг боловсон хүчин болох; 3.2. ХИС-ийн үйл ажиллагаанд холбогдох Монгол Улсын хуулиуд, дотоод дүрэм журмуудыг ёсчлон сахих; 3.3. ХИС-ийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 3.4. Мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэх; 3.5. ХИС-ийн эрдэмтэн, багш, ажиллагсадыг хүндэтгэнсуралцах; 3.6. ХИС-ийн хичээлийн болон дотуур байрны эд хогшлыг ариг гамтай ашиглах; 3.7. Хамтран суралцаж буй бусад оюутнуудад аливаа байдлаар саад хийхгүй байх, нөхөрсөг нийтэч хандан тусалж дэмжих; 3.8. ХИС-ийн оюутнууд дараахь үндсэн зарчмуудаас гадна нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, өөрийн суралцаж буй мэргэжлийн зан үйлийн тусгай зарчмуудыг сахин баримтлах үүрэгтэй. Гурав. Ёс зүйн зөрчлийн ойлголт, хэлбэр 4.4. Ёс зүйн зөрчил гэдэгт ёс зүйн үндсэн зарчмуудад харшилсан, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд шууд болон шууд бус байдлаар хохирол учруулсан, энэ журамд заасан хэлбэр буюу бүрэлдэхүүнтэй ёс зүйн сөрөг үнэлэмж бүхий үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. 5.Ёс зүйн зөрчлүүдэд дараахь зан суртахууны үйлдлүүдийг хамааруулна. Суралцах үйл ажиллагааны хүрээнд: 5.1. Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч явах; 5.2. Хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд саад учруулах, бусдын тавьсан шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах; 5.3. Шалгалтын материалыг санаатайгаар задлах, тараах, шалгалтад зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах, хуулах, гар утас, цахим хэрэгсэлхэрэглэх; 5.4. Хичээлийн цагаар хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессэж бичих, тоглох зэргээр цахим хэрэгслийг хичээлийн бус зориулалтаар ашиглах; 5.5. Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажил, хичээлийн бие даалт гүйцэтгэхдээ бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг хуулбарлах; 5.6. Багшийн өгсөн дүн, оноог засч үнэлгээг өөрчлөх, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлөх; 5.7. Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах; 5.8. Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг, гарын авлагыг зүй зохисгүй ашиглах, гэмтээх, устгах, дахин ашиглах боломжгүй болгох; 5.9. Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах; 5.15.10. Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах; 5.15.11. Хууль бус аргаар дүн, шагнал, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, диплом авах, хуурамчаар үйлдэх. Суралцах үйл ажиллагаанаас бусад хүрээнд: 5.12.Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, дотор нь байрлах; 5.13.Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашиглах, гэмтээх. 5.14.Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмынзаалтыг зөрчих, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх; 5.15.Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргах; 5.16.Сургуулийн анги танхимд хөзөр, компьютерийн тоглоом зэргээр мөрийтэй тоглох. 5.17.ХИС-ийн эрхэм зорилго, нэр хүндийг ноцтой унагах, аливаа үл хүндэтгэсэн үйлдэл хийх; 5.18.Сургуулийн бичиг баримт, мэдээ материалыг гэмтээх, устгах, хуурамчаар үйлдэх буюу зөвшөөрөлгүйгээр хувилах буюу хэвлэх; 5.19.Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчих, бусдыг доромжлох, заналхийлэх, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдах, амгалан тайван байдлыг алдагдуулах, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлэх, тасалдуулах; 5.15.10. Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах; 5.15.11. Хууль бус аргаар дүн, шагнал, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, диплом авах, хуурамчаар үйлдэх. Суралцах үйл ажиллагаанаас бусад хүрээнд: 5.12.Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, дотор нь байрлах; 5.13.Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашиглах, гэмтээх. 5.14.Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмынзаалтыг зөрчих, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх; 5.15.Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргах; 5.16.Сургуулийн анги танхимд хөзөр, компьютерийн тоглоом зэргээр мөрийтэй тоглох. 5.17.ХИС-ийн эрхэм зорилго, нэр хүндийг ноцтой унагах, аливаа үл хүндэтгэсэн үйлдэл хийх; 5.18.Сургуулийн бичиг баримт, мэдээ материалыг гэмтээх, устгах, хуурамчаар үйлдэх буюу зөвшөөрөлгүйгээр хувилах буюу хэвлэх; 5.19.Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчих, бусдыг доромжлох, заналхийлэх, эрх чөлөө болон 5.20.Сургуулийн орчинд нутаг дэвсгэрт нийтээр хориотой хар тамхи, архидан согтууруулах ундаа биедээ авч явах буюу хэрэглэх; 5.21.Анги курс, хот хөдөө, нас, физиологийн зэрэг ялгаа үүсгэн бусдыг айлган сүрдүүлэх, эрхшээлдээ оруулах, зодож гэмтээх, элдэв татаас татах, дарамтлах, нэр төрийг нь гутаах; 5.22.Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх, хутган үймүүлэх, бусдыг гүтгэх, худал мэдүүлэх зэрэг ноцтой үйлдэл гаргах; 5.23.Сургуулийн аюулгүйн болон бусад онцгой байдлынтоног төхөөрөмжийг буруугаар ашиглах, тэдгээрт гэмтэл хохирол учруулах, хариуцсан ажилтны үйл ажиллагаанд саад учруулах; 5.24.Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад дамжуулах; 5.25.Сургуулийн орчинд элдэв хог, шүлс, нус цэр, бохь, тамхины иш хаях, цонх, тагтнаас элдэв юм шидэх; 5.26.Багш, ажиллагсадыг үл хүндэтгэн харьцах, дайрчдоромжлох, нэр төрийг нь гутаах; 5.27.Сургуулийн орчинд халуун, хүйтэн зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг, хэрэгсэл ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах; 5.28. Энэхүү дүрмийн заалтуудыг удаа дараалан зөрчсөн. Дөрөв. Ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага 6. Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: 6.1.Анхааруулах; 6.2.Амаар болон бичгээр сануулга өгөх; 6.3.Амлалт авахуулах; 6.4.Ёс зүйн сургалтанд хамруулах; 6.5.Олны өмнө буруушаах; 6.6.Учирсан хохирлыг нь төлүүлэх 6.7.Зарим эрхийг хязгаарлах / дотуур байрнаас гаргах, сургалтын төрийн сангаас хасах, диплом олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт хураах,/ 6.8.Тодорхой хугацаагаар суралцах хуагцааг хойшлуулах.